Үйлчилгээний нөхцөл
НЭГ. Ерөнхий заалт
1.1. www.24mall.mn /цаашид 24mall гэх/ цахим худалдааны сайт нь энэхүү үйлчилгээний нөхцөлөөр тус онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Хэрэглэгч нь 24mall цахим худалдааны үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
1.3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд 24mall, бараа худалдан авахаар хандаж буй Хэрэглэгч хамтран хяналт тавина.
1.4. 24mall вэбсайт нь зөвхөн насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд үйлчлэх ба насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй болон зарим, хязгаарлагдмал чадамжтай этгээд нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээг авна.
1.5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.5.1. “24mall” гэж бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд түгээх, хэрэглэгчдэд хүргэх, эрэлт нийлүүлэлтийг зохицуулах буюу зуучлах үүрэгтэй этгээд.
1.5.2. “Нийлүүлэгч” гэж өөрийн өмчлөлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар 24mall вэб сайтад байршуулсан, 24mall-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан этгээдийг тус тус ойлгоно.
1.5.3. “Хэрэглэгч” гэж 24mall сайтад бүртгүүлсэн этгээдийг;
ХОЁР. Хэрэглэгчийн анхаарах зүйлс
2.1. 24mall вэб сайтад байршсан цахим худалдааны тэмдэгтүүд, худалдан борлуулж бараа бүтээгдэхүүний барааны тэмдэг нь тухайн барааны тэмдэг эзэмшигч компанийн өмч болно.
2.2. Энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.
2.3. Хэрэглэгч нь 24mall вэб сайтад бүртгүүлснээр үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.4. Хэрэглэгч нь24mall вэб сайтад бүртгүүлэх, зээлээр бараа худалдан авах зорилгоор өөрийн хувийн мэдээллийг хамтран ажиллагч банк, ББСБ-д олгохыг зөвшөөрсөн болно.
2.5. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг 24mall болон тус вэб сайтын хөгжүүлэлт, систем ашиглалтыг хариуцаж буй компани хамтран хариуцна.
2.6. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
2.7. Доорх барааны захиалгыг хориглоно. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалт-ыг харна уу. Үүнд:
  • Амьд амьтад
  • Аливаа үнэт металын гулдмай
  • Бэлэн мөнгө
  • Согтууруулах ундаа
  • Согтууруулах ундааны зар сурталчилгааны материал
  • Хуурамч эм, зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах болон сэтгэцид нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд
  • Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэл, мансууруулах ургамал
  • Үнэт болон хагас үнэт чулуу
  • Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал
  • Галт зэвсэг, байлдааны хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис / тэсэрч дэлбэрэх төхөөрөмж тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэл/
  • Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл

2.10. Энэхүү үйлчилгээний нөхцлийн 2.9 дэх хэсэгт заасан хориотой бараа, бүтээгдэхүүнийг захиалснаас үүдэн цахим худалдааны сайт болон бусдад хохирол учирвал хохирлыг буруутай этгээд үл маргах журмаар бүрэн хариуцаж арилгана.
гурав. Захиалга хийх, баталгаажуулах журам
Худалдан авалтын захиалга хийх
3.1. Хэрэглэгч нь өөрийн емайл хаяг болон холбогдох системээр дамжуулан 24mall-д бүртгүүлснээр худалдан авалт хийх эрх үүснэ.
3.2. Хэрэглэгч 24mall вэб сайтад байршуулсан зааврын дагуу цахим дэлгүүрт бэлэн худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалтын захиалгыг хийнэ.
3.3. Хэрэглэгч 24mall цахим худалдааны вэб сайтыг ашиглан 7 хоногийн 24 цагийн аль ч үед хэдэн ч удаа захиалга хийж болно.
3.4 Худалдан авалтын захиалгыг баталгаажуулах:
3.4.1. Хэрэглэгч нь худалдан авалтын захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг 24mall-н дансанд бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна.
3.4.2. Захиалгын төлбөр 24 цагийн дотор дансанд шилжээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч захиалгыг дахин шинээр үүсгэнэ.
3.4.3. Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгээгүйн улмаас захиалга цуцлагдсанаас үүдэн бий болсон аливаа асуудалд 24mall хариуцлага хүлээхгүй болно.
3.4.4. 24mall нь хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгэлтэй гар утсанд мэдэгдэл илгээнэ.
3.5. Хэрэглэгч нь худалдан авалтын захиалгын талаар ажлын өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд буюу 5/7 хуваарийн дагуу утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах боломжоор хангагдана.
ДӨРӨВ. Захиалсан барааг хүргэх
4.1. ХБНГУ-с Монгол Улсад ирэх ачааны тээврийн зардал дараах байдлаар тооцогдоно.
- Агаарын ачаа тээвэр нь жингээр тооцвол 1 кг нь 9.5 euro, Овроор бол 6000cm3 – 9.5 euro байна. Жин болон овроор тооцох эсэхийг Карго компани нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэнэ. 0-0.5кг бол 5.5 euro, 0.5-1кг бол 11 euro гэж тооцох болохыг анхаарна уу. Захиалга тус бүрд Packing service -ийн 2.5 euro -ийн төлбөр нэмэгдэх бөгөөд энэ нь таны захиалсан барааг хүлээн авч, гаалийн бүрдүүлэлт хийж, нэгтгэн савлах үйлчилгээний төлбөр болно.
- Газрын ачаа тээвэр нь 1м.куб нь ойролцоогоор 150 euro гэж тооцох бөгөөд euro-ийн ханшыг тухайн үеийн Хаан банкны худалдах ханшаар тооцно. Дайны нөхцлөөс хамаарч газрын ачааны төлбөр өөрөөр тооцогдож болохыг анхаарна уу.
АНХААРУУЛГА: Тээврийн үнэ нь валютын өөрчлөлт, тээвэрлэлт хийж байгаа компаниас хамаарч өөрчлөлт орж болно. Овор ихтэй боловч хөнгөн жинтэй барааг овроор тооцож төлбөрийг тооцно.
4.2. Захиалсан барааны тээврийн мэдээлэл буюу бараа хаана, ямар цэг дээр байгааг тухай мэдээлэл нь 24mall бүртгэлтэй хэрэглэгчийн хэсэгт байна.
4.3. Захиалсан барааг хэрэглэгчийн гэрийн хаягт хэрэглэгчийн сонголтоор хүргүүлэн авах боломжтой.
4.4. 24mall нь Хэрэглэгчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн ажлын байрны болон гэрийн хаягаар Улаанбаатар хот болон Хөдөө орон нутгийн хүргэлтийн үйлчилгээг гэрээт хүргэлтийн компаниар хүргүүлнэ. Холбогдон гарах зардлыг хэрэглэгч хариуцна.
4.5. Хэрэглэгч орон нутаг руу барааг хүргүүлэн авах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлэх ба үүнтэй холбогдон гарсан үйлчилгээний хөлсийг Хэрэглэгч хариуцна.
4.6. Хэрэглэгч барааг хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаарыг /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба мэдээллийг дутуу, буруу бөглөснөөс үүдэн гарах аливаа хохирол болон захиалга хугацаа хоцорч хүргэгдэх эрсдлийг Хэрэглэгч хариуцна.
4.7. Хэрэглэгч нь хүргэлт хийгдэх байршилд барааг биечлэн хүлээн авч, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурж баталгаажуулах ба хүргэлт хийгдэх үед холбогдох утсыг нээлттэй байлгах үүрэгтэй. Энэхүү үүргээ зөрчсөний улмаас үүдсэн аливаа хохирлыг 24mall хариуцахгүй болно.
4.8. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатсан тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
ТАВ. Үнэ бодолт
5.1. Бараа захиалгын үнийг сайтын захиалгын систем автоматаар тооцоолон гаргана. Захиалгын үнэнд: Барааг худалдан авах үнэ, ХБНГУ доторх хүргэлт, 24mall-н үйлчилгээний хураамж багтана.
5.2. Захиалгын үнэнд ХБНГУ-аас Улаанбаатар хүртэлх тээврийн зардал багтаагүй болно. Улаанбаатарт бараа ирсэний дараа бодит жин, овор хэмжээг тооцож тээврийн зардлыг захиалагч буюу хэрэглэгчээс нэхэмжлэнэ. Тээврийн үнийг 4.1-с харна уу.
5.3. Нэг төрлийн бараанаас 2-с дээш ширхэг захиалсан тохиолдолд гаалийн татвар, НӨАТ, гаалийн хураамж зэрэг бусад зардлыг хүлээн авагч тал хариуцна.
ЗУРГАА. Төлбөр төлөх, захиалга цуцлах, буцаалт
6.1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн 24mall вэб сайт нь худалдан авалтын захиалгыг хиймэгц бараа, хүргэлтийн нийт үнийн дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагчийн нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
6.2. Төлбөрийг олон улсын карт, төлбөрийн карт, дансаар шилжүүлэх, цахим хэтэвч болон QPay зэрэг Монгол улсад мөрдөгдөж байгаа бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглах боломжтой.
6.3. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүрд дахин давтагдашгүй худалдан авалтын захиалгын дугаар олгогдох бөгөөд “Миний Бүртгэл” хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг байршуулна.
6.4. Захиалга хийгдсэнээс хойш ажлын 8 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх ба нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр захиалга автоматаар баталгаажна. Захиалга баталгаажсан тухай хэрэглэгчид системээс мэдэгдэнэ.
6.5. Хэрэглэгч захиалгаа цуцлах тохиолдолд захиалга хийснээс хойш ажлын 8 цагийн дотор 75571111 утсаар холбогдон цуцлуулна. Захиалгын төлбөрөөс банкны шимтгэлийг хасан, ажлын 2 хоногт багтаан буцаан шилжүүлнэ. Хэрэглэгч захиалга баталгаажсанаас ажлын 8 цагийн дотор захиалгаа цуцлахаас бусад ямар ч тохиолдолд барааг буцаах, солих боломжгүй тул та захиалга хийгдэх явцад барааны өнгө, хэмжээ, материал зэргийг анхаарна уу. /24mall нь 100% онлайн бараа захиалгын платформ тул хэрэглэгчийн өмнөөс шийдвэр гаргах, захиалгад нөлөөлөх боломжгүй тул өөрийн захиалах барааны хэмжээ, өнгө, материалыг сайтар хянаж захиалгаа хийнэ үү./
6.6. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг лизингийн үйлчилгээ буюу зээлээр худалдан авах хүсэлт банканд гаргаж банк зээл олгохоос татгалзсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг дансанд төлөгдсөн дүн буюу банкны шимтгэлийн дүнг хассан дүнгээр буцаан шилжүүлнэ.
6.7. Хэрэглэгч дансаар төлбөрийг шилжүүлэх үед гүйлгээний утгыг буруу хийж шилжүүлсэн тохиолдолд системд тухайн захиалга автоматаар баталгаажих боломжгүй ба үүнд 24mall хариуцлага хүлээхгүй.
6.8. Барааг буцаах хүсэлт гаргасан тохиолдолд /зөвхөн үйлдвэрлэгчээс шалтгаалсан алдаатай үйлдвэрлэгдсэн бараанд хамаарна/ цар тахлын улмаас тээвэрлэлтийн хоног удаашралтай байгаа тул тухайн бараа бүтээгдэхүүнийг буцаах хугацаа төлөвлөгдсөн хоногоос хэтэрч болзошгүйг анхаарна уу.
6.9. Бараа бүтээгдэхүүнийг буцаах тохиолдолд /зөвхөн үйлдвэрлэгчээс шалтгаалсан алдаатай үйлдвэрлэгдсэн бараанд хамаарна/ ХБНГУ руу илгээх тээврийн зардал, ХБНГУ доторх хүргэлт зэрэг холбогдон гарах бүх зардлыг хэрэглэгч хариуцна.
ДОЛОО. Хариуцлага
7.1. Хэрэглэгчийн сонгож захиалсан бүтээгдэхүүн нь 24mall-тай хамааралгүй ХБНГУ-ын онлайн дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул тэдгээрийн чанар бусад үзүүлэлтүүдэд 24mall хариуцлага хүлээхгүй.
7.2 Хэрэглэгч нь авсан бараагаа 24mall-р дамжуулан “XXXX” Компаниар даатгуулах боломжтой бөгөөд даатгалын үнэ нь барааны үнийн дүнгээс шууд хамаарна.
НАЙМ. Давагдашгүй хүчин зүйл
8.1. Компьютер зэрэг мэдээлэл, холбооны хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх, шалгах, солих, эвдрэх, холбоо тасарсан тохиолдолд 24Mall үйлчилгээ үзүүлэхээ түр зогсоож болно. Энэ тохиолдолд үйлчилгээг түдгэлзүүлсэн тухай, түүний шалтгааныг 24mall-д байршуулж мэдэгдэнэ.
8.2. Байгалийн гамшиг, түүнтэй адилтгах давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн 24Mall үйлчилгээ үзүүлэхийг хязгаарлаж, түр зогсоож болно.